Х.НЯМБААТАР: ӨДӨР БҮР 11:00 ЦАГТ НҮҮРСТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг мэдээлэл хийлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөө өглөө Өмнөговь аймаг руу хөдөлсөн. Ажлын хэсэг гаүзар дээр нь очиж танилцан мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Нэмэлт хүн хүч хэрэгтэй эсэхийг эргэж мэдэгдэнэ гэсэн. Монгол улсын Гаалийн байгууллагаас хяналт шалгалтыг дөрвөн удаа явуулсан. Хяналт шалгалтын явцад илэрсэн хэргүүдээс дурдвал  2010 оноос 2011 оны 7 сарын 1 хүртэлх хугацаанд  379 мянган тн нүүрсэнд  гаалийн мэдүүлэг хийгдээгүй байсан. 2013-2017 оны хооронд 2527 компаний  17,200 орчим машин хилээр хоосон нэвтэрсэн. Үүнийг тооцвол 268 мянган тонн нүүрс гаалийн мэдүүлэггүй гарсан. 2022 оны дөрөвдүгээр сарын 27ны өдрөөс тавдугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацааны камерын хналтын бичлэг, гаалийн мэдүүлэг бөглөсөн байдал зэрэгтэй тулгалт хийхэд их хэмжээний нүүрс бүртгэлгүй гарсан нь тогтоогдсон.

Гаалийн байгууллагын үндсэн статистик мэдээллээс зөрөхөөс гадна БНХАУ-ын гаалийн мэдүүлэгтэй зөрсөн.  Эрүүгийн цагдаагийн байгууллагаас хэрэгтэй холбогдуулан өмнө нь шалгаж байсан бүх хэргүүдийг сэргээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Нүүрсний хэрэг гэхээр зөвхөн Гашуунсухайт боомттой холбогдоод зогсохгүй Замын-Үүд, Ханги, Сүхбаатар боомтуудаар нүүрс экспортод гардаг юм байна. Ховд аймагт үйл ажиагаа явуулдаг боомтуудаар гарсан мэдүүлэггүй нүүрсний хэрэг байгаа. Би ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон тул өдөр болгоны 11:00  цагт хэргийн талаарх мэдээллийг хүргэж байх болно” гэв.

С.Цог

You May Also Like