Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Баяннуур сумын УЦС-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах үед олон асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан сайдад газар дээр нь танилцуулж, зарим асуудлыг шийдлээ.

Тухайлбал, Баяннуур суманд орших Түрэгийн үеийн Цагаан хөшөөг хамгаалан авч үлдэх ёстой.

Усан цахилгаан станцыг баригдах явцад энэхүү хөшөө өртөж магадгүй учраас хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай юм. Мөн тус сумын Цэцэгт багийн нутагт нөлөөллийн бүсэд байрлах иргэдийн шинэ, хуучин оршуулгын газрын асуудал хөндөгдөж байна. Түүнээс гадна тус сумын бага сургууль нөлөөллийн бүсэд багтаж буй юм.

Тиймээс Эрчим хүчний сайд сумын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, цахилгаан станц баригдахад тулгарч буй бэрхшээлтэй танилцсанд аймгийн удирдлагууд, иргэд талархалтай байна.

You May Also Like